Sunday, May 20, 2018

Democracy freedom garden - ©Soyoloo

Д.Мэргэнбилэгийн бага банди сайн зурагчин болжээ. Түүний бүтээлүүдээс толилуулъя. 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт байрлах Democracy freedom gardenАрдчилсан Социалист Хөдөлгөөний ахмад гишүүдийн мод тарилтын үеийн зургийг авч баримтжуулжээ.

Sunday, May 13, 2018

Democracy freedom garden













Democracy freedom garden

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт тарьдаг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн жилээс Ардчилсан хувьсгалын нэрэмжит хэсэг байгуулах ажил эхэлсэн. Одоогоор МоАХ, АСХ тодорхой хэсгий нь хуваарилан авч мод тарих ажлаа эхлүүлжээ. АСХ-ий хэсэгт нэмж мод суулгах ажил хийцгээлээ. Ойн газрын дарга соцдек М.Тунгалаг суулгах модыг авчирч дэмжлэг үзүүлэв.

monument

ХХ зууны шилдэг роман Тунгалаг Тамир романы зохиогч, төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр ҮЦХ-нд боллоо. Уг хөшөөг 530 орчим хүнээс хандив цуглуулж босгожээ. Уг нээлтэд АСХ-ий ахмадууд оролцов.

Saturday, March 31, 2018

28th Anniversary

Тэр жилийнхээ дуудлагаар
Энэ үед нэгдэж магадгүй байна 
Өмнөх зууны төгсгөл үед Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн үр шим юу байв гэдгийг өнөөгийнхөн их ярих болжээ. Арга ч үгүй сүүлийн жилүүдийн нийгэм, улс төрийн байдал ялангуяа төр, засгийн бүрэлдэхүүнд орсон бүлэглэлүүдийн төлөв нь олон түмэнд эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа шинэ үеийнхэнд. 
Мөн 1990 оны цагаан морин жилийн тэр их үйлсэд оролцсон олонхи нь “Бид нийгмийг өөрчилж, ардчилсан тогтолцоог бий болгож өгөхдөө өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхийг хүсээгүй. Ийм нийгэм болгож , гажуудуулаарай гээгүй. Бидний зорилго тэмцэл, эхнээсээ гаргасан зам мөр, дэвшүүлсэн үзэл санаа бол энэ биш ээ “ гэж харамсан өгүүлэх боллоо. Энэ бүхэн нь өнөөгийн улс төрчид, Төр , засгийн эрх баригчид болон аль нэгэн намын нэр далбаан дор албан тушаалд авиран луйвар хийгчдийн балаг гэдгийг ч өргөн хүрээнд хэлэлцэж байна.

МСДН-ын анхдугаар их хурал

1990.03.31 бол МСДН-ын анхдугаар их хурал хуралдсан түүхэн онцгой өдөр. Монголд улс төрийн нам анх бүрэн утгаараа бий болсон нь МСДН юм.

2018.03.31

Wednesday, October 18, 2017

Туг болсон андууд: Ерэнтэй

Цэнддоо @tsenddoo
Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина.
Оршил. Миний их сургууль-2

Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС нададшинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зуханд хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.

Monday, November 7, 2016

the Constitution

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудалд иргэн Д.Ламжав дараах сэдвүүдийг хөндлөө.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дэндүү амархан байдлаар анх шийдсэн байна
  • Тэр алдааг нь бид засах ёстой
  • Парламентын засаглал өөрийгөө шавхлаа гэдэг бол том төөрөгдөл
  • Эхэлж асууж байгаад, дараа нь өөрчлөлт хийнэ гэдэг бол ард түмний санал бодлыг хулгай хийх гэнэ
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д өгсөн нь том алдаа

Friday, July 8, 2016

Сэтгэлд хоногшсон Монгол киноны дуу - Л.Галбадрах

Энэ хүүхнүүд үү
Нүдний үзүүрт зэргэлсэн
Шаргын уудам говиод хө
Хайрын булаг бургилсан
Миний ээж минь суудаг юм хө

Очих цаг минь болоогүй ч
Өдөр цагаар гэгэлзээд
Оргилсон тоос босох бүрийд
Ширтэн хүлээдэг нь учиртай юм хө

Sunday, May 1, 2016

Бусдын төлөө тэмцэх гэж төрсөн хүний нэг нь С.Эрдэнэ

 Б.Энхзаяа 
Зууны мэдээ 2016.05.02 №87(5273)
“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэвэл монголчууд андахгүй болсон. “Нөгөө өөрийгөө шатаадаг нөхөр үү” гэж ирээд захын нэгэн ярих. Түүнтэй уулзахаар өнгөрсөн баасан гаригт цагт товлов. “Манай оффис дээр хүрээд ир” гэж байна. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффист суудгаар нь санаж очвол тэнд суухаа болиод зүүн хойд талын хоёр давхар байрны нэг давхрын жижигхэн өрөөнд шилжжээ.
Харин гэр нь Хан-Уул дүүргийн VI хороонд байдаг юм байна. Бидний хэлдгээр Яармагийн дэнж дээр. Ажлаас нь гэр рүү нь явах зуур аль нутгаас гаралтай, тээврийн жолооч байсан үе, машины тухай ярилцсаар Яармагийн эцэст ирэв. С.Эрдэнэ гуайн хөл залгаж буй унаа нь хуучны герман жийп. Одоогийн машин шиг гял цал, зөөлөн явдалтай биш ч эзнийхээ гарт орсон эд гэнэ.