Friday, February 19, 2010

Ардчилсан хувьсгал 2004-2007 он

АН-ын ҮЗХ хуралдаж М.Энхсайханыг намын даргаас өөрчилж Р.Гончигдоржийг намын даргаар сонголоо. Намын дэд дарга Л.Гүндалай намаасаа гарч АТН гэх шинэ нам байгуулсан тул Үндсэн дүрмийн дагуу намаас хасав. ҮЗХ-ны хурлаас гаргасан зөвлөмжийг үндэслэл болгон УИХ дахь МАХН-ын бүлэгтэй Ардчилсан Намын гишүүд нэгдлээ. Үндсэн Хууль болон УИХ-ын тухай хуулиар УИХ-ын сонгуульд бие дааж ороогүй буюу эвсэл нь тарсан улс төрийн нам бүлэг байгуулах эрхгүй гэсэн заалт ингэхээс өөр боломж олгоогүй юм. Харамсалтай нь энэ шийдвэр жирийн гишүүд дэмжигчдийн сэтгэлд нийцсэнгүй, хэвлэл мэдээллээр шүүмжлэх гол бай болсон билээ.

2004 оны дугаар сар
Манай 25 гишүүн МАХН-ын бүлэгт нэгдсэний хүчинд Ц.Элбэгдрж Ерөнхий сайдаар томилогдорж Засгийн Газрын сайд нарын 50 хувь АН-аас бүрдлээ. Хэдийгээр шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Засгийн Газр түүний бүрэлдэхүүнд орсон өөрийн гишүүддээ түшиглэн бодлогоо хэрэгжүүлж, гишүүд дэмжигчдээ ажлын байраар хангах алхам тасралтгүй хийгдэж байлаа.
Тодорхой хугацааны дараа парламентад олон суудал бүхий хоёр нам зөвшилцөн, МАХН-ын бүлэгт нэгдсэн АН-ын гишүүд бүлгээс гарч УИХ дахь Ардчилсан Намын Бүлэг байгуулав. Бүлгийн үйл ажиллагааг дөнгөж эхэлж байтал МАШСН-ын санаачлагаар хуульч Тэмүүжин ҮХЦ-д өргөдөл өглөө. Уг өргөдөлд дурдсанаар бол УИХ-ын сонгуульд оролцсон эвсэл задарсан тохиолдолд тухайн эвсэлд нэгдэж байсан нам дангаараа бүлэг байгуулсан нь Үндсэн Хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн агуулгатай байв. ҮХЦ хуралдаж Тэмүүжингийн өргөдөлийг үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг УИХ-д олонхи болсон МАХН болон эвсэлээ задалсан МАШСН-ын, АН-аас тусгаарлаж АТН байгуулсан УИХ-ын гишүүн Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, тэрчлэн УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Батхуяг, Наранцацралт нар оролцсон саналаар хүлээн авсан юм. Ийнхүү АН хэдийгээр 25 суудалтай ч бүлгээ тараахаас өөр гарц олдсонгүй. Нэгэнт албан ёсны бүлэг тарсан учир УИХ дахь АН-ын Зөвлөл гэх бүлгийг албан бусаар байгуулав. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Гансүх, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Ламбаа, Мөнхтуяа нарыг сонголоо.

2005 оны зургаан сар. Ерөнхийлөгчийн сонгууль
Энэ сонгуульд АН-аас М.Энхсайханы нэрийг дэвшүүлэхээр болов. Ийнхүү Үндсэн Үндсэн дүрмийн дагуу түүнийг намын даргаас чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонголоо. Намын ЕНБДарга Л.Гансүхийг чөлөөлж Ш.Түвдэндорж сонгогдов. Ерөнхийлөгчийн сонгуульд АН бүх боломжоо дайчлан оролцсон боловч, өрсөлдөгч нь Ерөнхий сайд байгаа болон эрх баригч намын дарга, орон нутгийн бүх удирдлагыг МАХН-ын гишүүд эзэлж байсан, төрийн олон албан хаагчид төсвийн хөрөнгөөр намын даргаа дэмжсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж, МАХН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр ялав.

2005 оны дугаар сар
УИХ дахь МАХН-ын бүлэг Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг огцруулах санал гаргалаа. УИХ-д суудалтай хоёр том нам нийлж байгуулсан Засгийн Газрыг унагаах сонирхол МАХН-ын гишүүд болон бусад намууд түүн дотроо АН-аас өрх тусгаарлан шинэ нам байгуулсан нөхдөд илүү их байсан юм. Нөгөө талдаа Ц.Элбэгдоржийн Засгийн Газраас авч явуулсан хэд хэд том арга хэмжээ иргэдийн сэтгэлд нийцсэн боловч МАХН түүний хамсаатнуудын сонирхолтой харшилсан гэхэд болно. Тухайлбал АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхдийн 10 000”, “40 мянган орон сууц”, “Татварын шинэчлэл”-үүд зэрэг 18 заалт биелэлээ олсон, Авилгатай тэмцэх хууль баталж Авилгатай тэмцэх Газар байгуулсан, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлж МҮРТ-ыг төрийн мэдлээс гаргасан зэрэг нь өрсөлдөгч нарын дургүйг хүргэж байлаа. Ийнхүү тэд олонхидоо дулдуйдан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Их эвслийн” Засгийн Газрыг огцрууллаа. 2006 оны дугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар Р.Гончигдоржийг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж Ц.Элбэгдоржийг намын даргаар сонгосон юм.

2006 оны гуравдугаар сар.
Намын өдөр тутмын үйл ажиллагаа шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна, намын даргад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг авч хэлэлцье гэсэн шүүмжлэл үе үе дуулдан, улмаар намын Их хурал хуралдуулах нь зүйтэй гэсэн санал гарч байв. Намын удирдлага санал, шүүмжлэлийг хүлээн авч ҮЗХ-ны ээлжит хурал зараллаа. Энэ хурлаар намын гуравдугаар их хурал буюу Чуулган зарлан хуралдуулахаар тогтов. Ийнхүү бэлтгэл ажилдаа орлоо. Хэлэлцэж батлах журам, Үндсэн дүрмийн төсөл боловсруулах ажилд орлоо. 2006 оны гуравдугаар сарын 30-31 -нд АН-ын гуравдугаар чуулган Төрийн ордонд хуралдав.
Энэ хурлаар Намын Үндсэн дүрэмээ шинэчлэн баталж, дүрмийн дагуу боловсруулагдсан журмыг хэлэлцэн баталгаажууллаа. Мөн хурлын төлөөлөгчдийн саналаар намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж олонхийн саналаар намын дарга Ц.Элбэгдоржид итгэл үзүүлэхээр болов. Намын ЕНБДарга Ш.Түвдэндорж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хүлээн авлаа. Намын даргын санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Дорлигжавыг батлав.
Мөн намын өдөр тутмын үйл ажиллагааг ҮЗХ-ны хурлын чөлөө цагт чиглүүлэн зохицуулах үүрэг бүхий Гүйцэтгэх Зөвлөл байгуулав. ҮЗХ-ноос олгосон эрхийн дагуу ЕНБДарга ХЭГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг шиэчлэн байгууллаа. / бүтцийн бүдүүвчийг оруулна /

2006 оны 11 дүгээр сар
Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой М.Энхболдын Засгийн Газар ажиллаж чадахгүй байгаа тул огцруулах нь зүйтэй гэсэн мэдэгдлийг АН УИХ дахь зөвлөлөх Зөвлөлөөрөө дамжуулан тавьлаа. УИХ авч хэлэлцсэн боловч олонхиороо дулдуйдан хамгаалж үлдлээ. / гаргаж байсан мэдэгдлүүдийг оруулна /

2007 оны дугаар сар:
Сөрөг хүчний тавьсан шаардлагын дагуу Төсвийн Хууль зөрчсөн НХХ-ийн сайд Одончимэд огцорлоо.

2007 оны дөрөвдүгээр сарын 7
Ардчилсан Нам байгуулагдсаны 18 жилийн ойг тусгай төлөвлөгөө, бодлоготой боловсруулан бэлтгэж улс даяар тэмдэглэн цаашид энэ өдрийг “Ардчиллын өдөр” болгон улмажлахаар шийдвэрлэв.
Энэ жилийн гол уриа нь “Ардчиллын өдөр- Ард түмний өдөр” байлаа. Төв талбайд 10 мянга гаруй хүн оролцсон өдөрлөг болж орой нь салют буудаж урлагийн хамтлагууд хандивийн тоглолт хийсэн юм. Ардчилсан Намын 18 жилийн ойг тохиолдууланмянга орчим гишүүдээ төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тодорхойлолт бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн боловч нэг ч хүнд шагнал олгосонгүй. Харин АН-ын дээд шагнал болох Чингисийн одонгоор УИХ-ын гишүүн С.Баярцогт, Н.Батбаяр, Б.Батбаатар нар энгэрээ мялаалаа.

2007.06.01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдпуулан намын дэргэдэх АЭХ-ны санаачлагаар Монголын бүх айл өрх бүрт баярын мэнд дэвшүүлж, хүүхэд бүрт амалсан 10 000 төгрөгөө өгсөн тухай дүрс бүхий ил захидал тараав. Мөн АН-ын билэгдэл цагаан шонхорын дүрстэй зөөлөн чихэр бүх хүүхэд багачуудад хүрэлцэхээр хийлгэж тараалаа. Төв талбай болон аймгийн төв, томоохон суурин зарим сумын төвүүдэд өдөрлөг, тэмцээн зохион байгуулагдлаа. УИХ-ын гишүүд, ҮЗХ-ны гишүүд хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатарын хувцас өмсөн талбайгаар явж чихэр тараан мэнд дэвшүүлсэн юм.

2007.07.11
Үндэсний их баяр наадамыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр ирсэн бүх хүмүүст “Найраагүй наадам”, “Найраагүй наадамын төлөө” гэсэн үг бүхий намын тугны өнгөтэй саравч, дэвүүр тараав. Орон нутагт гардаг телевизүүдээр дамжин энэ сурталчилгаа аймаг орон нутагт хүрнэ хэмээн тооцсон арга хэмжээ байлаа. Үр дүнтэй болов.
Наадмын хоёр дахь өдөр намын дарга Ц.Элбэгдорж автын осолд орж гэмтлийн эмнэлэгт хэвтлээ. Улс орны өнцөг булан бүрээс санаа зовсон хүмүүсийн захиа, дуулага тасарсангүй. Төрийн тэргүүнүүд ч эмнэлэгт эргэн очиж түргэн эдгэхийг хүсэж байв. Гадаад орны элчин сайдууд, зарим улсын Гадаад хэргийн Яамнаас дээрхи агуулга бүхий захиа , факс, мессеж ирж байлаа.
Тархины хүнд хэлбэрийн доргилт, бөөр, элгэнд бага зэргийн няцралт гэсэн оноштой гэмтлийн эмнэлэгт арав хоног эмчлүүлээд эхний шатаа давсан учир цаашид нөхөн сэргээх эмчилгээг үргэлжлүүлэхээр эмч нарын зөвлөсний дагуу Солонгос улсыг зорив. Ийнхүү бие нь бүрэн сайжирсан тул 2007. 10.01-нд эх орондоо эргэн ирж ажилдаа шууд орсон байна.

2007.09.15
Орон нутагийн намын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, 2008 оны сонгуульд бэлтгэх ажлыг зохион байгуулах баг бүрдүүлэх, гишүүд, дэмжигчиддээ сургалт явуулах, иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсох зэрэг үндсэн зорилго удирдамж бүхий “Зуны сургалт” явуулж эхлэв. Энэ үйл ажиллагаа 2007 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжиллээ.

2007.10 дугаар сар
Ардчилсан Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ард түмний санал авах их ажил эхлэв. Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт таран амьдарч буй 600 гаруй мянган айл өрх бүрээр орж намын даргын гарын үсэг бүхий захидал, санал авах хуудас аймаг, сум, дүүрэг, хороо бүрийн намын байгууллагуудад хүргэгдлээ. Энэ компанит ажлын гол мессеж нь “ далайд дусал нэмцэгээе”, “ Таны санал хууль болон хэрэгжинэ”, “ Таны саанал нэг, хоёр-гурав бол сайн…дөрөв бол бүр сайн” “Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрт санал авах ажил орон даяар явагдаж байна” зэрэг байв. Захидлыг хүргэгч гишүүд, дэмжигчидээ “Ардын элч” буюу дарьбазараар төлөөлүүлсэн реклам телевиз, радио, сонинуудаар гаргав. Санал цуглуулах ажил 2007 оны 11 дүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд 2008 оны сонгуульд оролцох сонгогчдын нэрс, тоо, хаяг тодорхой болно гэсэн үндсэн зорилго агуулсан арга хэмжээ байлаа.

No comments:

Post a Comment