Tuesday, February 2, 2010

Ардчилсан хүчний холбоо


Сүх жанжны төрсөн өдрөөр Ардчилсан хүчний холбоо нэртэй нэгэн төрийн бус байгууллага бий болсоноо албан ёсоор зарлажээ.
Дараах хариуцсан чиглэл, үүрэгтэй :
  • Холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монгол улсын хөгжил шинэтгэлийн бодлогыг
  • Дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилал Шударга ёс шинэтгэлийн бодлого
  • Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ холбооны дотоод зохион байгуулалт,
  • Холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Эдийн засаг, гадаад бодлогыг
  • Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Залуучууд, байгаль орчин, аялал жуулчлал
  • Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Одхүү сургалт, сурталчилгаа, нийгмийн бодлого тус тус хариуцах ажээ.
Тус ТББ-ын чуулган нь 108 хүнтэй байх бол өдөр тутмын үйл ажиллагааг явуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий зөвлөл ажиллаж ажээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд холбооныхоо зорилгыг хэлэхдээ “Саяхан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг АН-ын гишүүн байсан гэдгээр нь ялгаварлан халсан.Тэр энэ асуудлаараа Ардчилсан намд хандан өмгөөлөл эрсэн боловч нэгэнт төрийн албан хаагч болж намаас гарсан тул туслах боломжгүй хэмээн буцаасан байгаа. Энэ маягаар Ардчилсан намын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхийн тулд энэхүү байгууллагын байгуулж байгаа юм. Ийм хэлбэрээр л төрийн албанд орсон ч ардчилсан үзэл бодлоороо ялгаварлагдаад хохирсон иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаас өөр арга өнөөдөр байхгүй байна” хэмээн хэллээ.
Мэдээллийн эх : Ардчилсан хүчний холбоо

No comments:

Post a Comment