Tuesday, October 18, 2011

Дулмаагийн Цолмон

Бидний дотны анд,цогтой тэмцэгч,шударга журмыг эрхэмлэгч, Ардчилсан Хувьсгалын алтан хараацай Дулмаагийн Цолмон 2011 оны 10-р дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж , үр хүүхэд, анд нөхөд, ахан дүүс, төрөл төрөгсөд болон Монголын Ардчилалд гүн харуусал үлдээн биднээсээ хагацан одлоо.
Анд нөхөд, ажил хэрэгтээ “Тэнгэр” хэмээгддэг Д.Цолмон нь Ардчилсан Хувьсгалын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, өнөөдрийн Ардчилсан Монгол улсын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн юм .
Тэрээр “Тэнгэр” хэмээх анхны ундааг үйлдвэрлэж түүгээрээ Монголынхоо болоод гадаад дотоодын нэртэй зүстэй хүмүүсийн амны цангааг тайлж явсан хийсэн бүтээсэн зүйлтэй, Ардчилалаараа овоглодог нэгэн байсан. Д.Цолмон ямар ч үед үзэл бодлоосоо ухарч байсангүй.Түүний энэ л зан чанар нь журмын нөхөдийн дунд үлгэр дуурайл болсоор ирсэн юм.
Ардчилалд данстай түүний үйл хэргийг хойч үе болсон бид тууштай үргэлжүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн түүний сэтгэлийг үргэлжлүүлэн авч явах болно гэдгээ үр хүүхдүүдийнх нь өмнө илэрхийлж байна.
Эрх чөлөөний одон, эгэл шар тэмдгээр энгэрээ мялаасан тэрээр атгаг шуналын сүүдэрт өртөлгүй өөртөө сэтгэл хангалуун амьдарсаар ирсэн. Төр, түмэн олныхоо төлөө төрсөн бидний нөхөр эгэл анд, Ардчилсан Хувьсгалын анхдагч журмын нөхөр минь мөнх амгалан нойрслоо.
Журмын анд “Тэнгэр” хэмээх Д.Цолмонгийн төр, олон нийтийн байгууллагад идэвхи зүтгэл гарган улс нийгмийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явсан үлгэр дууриал, эгэл даруу хөдөлмөрч, дайчин зан чанар, гэгээн дүр нь Ардчиллын үйл хэргийн төлөө тэмцэгчдийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
АРДЧИЛЛЫН ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭГЧ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ, ЕНБДарга Д.ЭРДЭНЭБАТ болон АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭС

No comments:

Post a Comment