Tuesday, November 11, 2014

Д.Ламжав: УИХ-ын тогтоол хүчингүй

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд гарсан тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчлөө гэсэн асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Энэ асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
ө-Ерөнхий сайд огцроход кабинет тэр чигээрээ огцорч дараагийн Ерөнхий сайд, сайд нарыг томилтол тэд үүрэг гүйцэтгэгч байх учиртай. Гэтэл тэгэлгүйгээр Ерөнхий сайдыг огцоруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр нь Шадар сайдыг тавьсан. Уг нь Ерөнхий сайд нас барсан болон өвчтэй тохиолдолд Ерөнхий сайдын үүргийг Шадар сайд, Шадар сайд эзгүй бол Гадаад харилцааны сайд орлох учиртай. Энэ асуудлыг та яаж харж байна?ө
-Хууль санаачлах эрхтэй холбож үзэж байна. Хууль санаачлах эрхийг УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар эдэлдэг. Хууль санаачилна гэдэгт Их хурлаас гарах аливаа шийдвэр холбогдоно. Ямар ч шийдвэр санаачлагчтай байх учиртай. Хууль санаачлах эрхийг хуулиудаар хамгаалсан байдаг. Ямар ч шийдвэр өөрийн мэргэжлийн Байнгын хороогоор дамжиж, Их хуралд орно. Байнгын хорооноос хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй асуудлаар УИХ шийдвэр гаргах ёсгүй. Төрийн байгуулалтын Байнгын хорооноос Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан. Өөрөөр хэлбэл Их хурлаас гарсан тогтоолын хоёр заалт Ерөнхий сайдын үүргийг хэн гүйцэтгэх вэ, бусад сайд нарыг яах вэ гэдэг заалтын талаар Байнгын хорооноос ямар ч санал оруулаагүй нь хууль санаалчлах эрхтэй гэдэг заалтыг айхавтар зөрчлөө. УИХ-ын энэ тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатанд яаж асуудал буцдаг вэ гэхээр эрхийг процедураар, журмаар хамгаалсан байдаг. Процедураа зөрчсөн байх юм бол шүүх тухайн хэргийг буцаадаг. Энэн шиг л юм болжээ. Процедураа зөрчиж байгаа нь хамгаалж байгаа маш чухал эрхийг зөрчих эрсдэлтэй гэсэн үг. Зүй ёсоор хамгаалагдсан байхын тулд процедурыг зүй ёсоор сахиж байх ёстой байдаг. Ийм л юм болж дээ.

-УИХ алхаа цохичихсон. Засгийн газрын тэргүүний үүргийг  үүрэг гүйцэтгэгч Шадар сайд гүйцэтгэж кабинетад ажиллаж буй үүрэг гүйцэтгэгч сайд нар дараагийн сайд нар томилогдтол үйл ажиллагаагаа явуулна гэж байна. Энэ хугацаанд гаргасан шийдвэр бүгд хууль зөрчсөнд тооцогдох уу?
ө
-Төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван дээд байгууллагад байдаг. Энэ гурван байгууллага ямагт байж байх ёстой, хэдэн цаг, хэд хоногоор нэг нь байхгүй байж таарахгүй. Энэ талаасаа их ноцтой асуудал болж байна. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал бол нэн тэргүүний асуудал. Энэ асуудлыг янз бүрээр, жижиг шалтгаар хойшлуулж болохгүй. Нэг зүйлийг хэлэхэд Улсын Их хуралд олон асуудал танилцуулдаг, ийм хуулийг эндээс санаачиллаа, хэлэлцэх үү яах вэ гэж хэлдэг биз. Гэтэл энэ тогтоолын хоёр заалтад ийм процедур яваагүй.  Тэгэхээр энэ чинь дур зоргын асуудал гарч байгаа юм. Үндсэн хууль бол эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хязгаарлах зорилготой байдаг. Энэ нь хуулинд заагдсан байна, гэтэл Их хурал нь баримтлаагүй ийм тогтоол гаргалаа. Энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас хүчингүй тогтоол л доо.  Гэхдээ энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц эцэслэж шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч аль хэдийнэ хориг тавьсан байх учиртай.
б
-Үндсэн хуулийн Цэц асуудлыг авч хэлэлцээд, та хоёрын хэлсэнчлэн анхнаасаа алдаатай явсан нь үнэн байна гэж нотолбол УИХ-ын санал хураалт ч хүчингүй болох уу?
б
-Миний харж байгаагаар УИХ-ын тогтоолын 2, 3 дахь зүйл үндэслэлгүй. Ямар ч асуудал мэргэжлийн байнгын хороогоор дамжиж, эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Байнгын хороогоор дэмжээгүй ганц ч асуудлыг УИХ шууд шийдэхгүй. Асуудал болгон санаачилсан эзэнтэй байх ёстой, үүнийг хэлэлцэх үү яахав гэдгийг Байнгын хороон дээр санал хураалтаар шийддэг. Энэ процесс явагдаагүй байна. Гүйцэтгэх засаглалын талаар гаргаж байгаа шийдвэр жижиг шийдвэр биш, улс орны амьдралтай холбоотой том асуудал. Гэтэл энэ асуудалд хууль санаачлахаас эхлээд олон зөрчил харагдаж байна. Ямар ч байсан энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас хүчингүй болох учиртай. Гэхдээ эцэслэж шийдэх газар бий.
б
-Манай улсын түүхэнд алдаатай шийдвэр гарч байсан иймэрхүү тохиолдол бий юу? Жишээлбэл, 1996-2000 онд Ерөнхий сайд олон удаа солигдож байх үед ийм асуудал гарч байв уу?
б
-Засгийн газартай холбоотой ийм тохиолдол бий. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Цэцийн шийдвэр бол Үндсэн хуулийн түвшний шийдвэр. Гэтэл  УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай гэдэг шинэ хууль батлаад, тэр дотроо "болно" гээд оруулчихсан. Гуравны нэгээс гуравны хоёр хүртэл байж болно гэсэн заалтыг дахиж зассан, ингэхдээ бүгдээрээ байж болно гээд баталчихсан. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуулийг зөрчсөн алдааг улам лавшруулсан хоёр удаагийн үйлдэл гарч байсан. Одоо түүнээс нэлээд өөр нөхцөлд байгаа.
б
-Цаашдаа УИХ иймэрхүү процедурын алдаатай шийдвэрүүд гаргаад байвал хэрэгжих тал дээр хангалтгүй байх нь ээ?
-Үндсэн хууль зөрчсөн үр дагаварыг тогтоох хэцүү байдаг. Цаг тухайд нь мэдсэн тохиолдолд үргэлж залруулж байх шаардлагатай. Өмнөх тохиолдолд Засгийн газар олон удаа огцорч байсан. Тэгэхэд байсан Ерөнхий сайд болоод бусад сайд нар дараагийн албан тушаалтнаа томилогдох хүртэл хийгээд л явдаг л даа. Хийлгэхгүй гэж байгаа бол тэр нь ноцтой яригдах естой.
б
-Өнөөдөр улс төржсөн өнгөөр харах юм бол нэг л хүнийг авч хаяхыг хэт яаравчилсан алхам боллоо гэж нэг хэсэг нь тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хувь заяаны тухай асуудал огт ярихгүй байна. Ганцхан Норовын Алтанхуяг гэдэг хүнтэй л хариуцлага тооцсон гэж яриад байна шүү дээ?
б
-Би энэ тухай ярихгүй. Зарчмын хувьд гарцаа байхгүй ямар ч Засгийн үед ийм байх ёсгүй л гэсэн хуулийн чиглэлийг ярьмаар байна. Түүнээс биш хүмүүсийн бодож байгаа аль муухай юмны тухай ярьж барах вэ.  Би ярихгүй. Тэгэх юм бол ярьж байгаа зарчмын маань үнэ цэнэ алдагдана гэж бодож байна.
б
-УИХ-ын даргын гаргасан алдаа нь түүний огцрох үндэслэл болж чадах уу?
б
-Үндсэн хууль зөрчсөн энэ алдааг засах ёстой субъект Ерөнхийлөгч байна. Хориг тавих хугацаа нь 72 цаг. Бүрэн эрх гэдэг бол хэрэгжүүлж байх ёстой үүрэг юм. Хориг тавилгүй өнгөрвөл дараа нь Үндсэн хуулийн цэц байна л даа. Хамгийн ноцтой зөрчил бол хууль санаачлах эрхэд халдсан байна гэдгийг харсан. Өөр олон зөрчил байгааг би сонирхож хараагүй. Нарийн судлаад үзэхээр бусад юмнууд тодорч харагдах байх. Бид нар энэ хоёр баримт бичгийг яг байгаагаар нь харлаа. Энд  Үндсэн хууль зөрчсөн нь илэрхий харагдаж байна. Үүнийг засах ёстой.
б
-Засах бололцоо бүрэн байна уу?

-Энэ бололцоо биш үүрэг юм. Үүргээ хэрэгжүүлэх асуудал хүлээгдэж байна л гэсэн үг.

No comments:

Post a Comment