Tuesday, December 2, 2014

Democracy in Mongolia Exhibition

Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгджээ. Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэллээ.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байв. Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлжээ.









No comments:

Post a Comment