Saturday, February 14, 2015

Бүү мартыг эргэн санана

Тэртээ наяад оны сүүлчээр Баабарын “Бүү март” хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулж явсан цагаас хойш 27 жил өнгөрсөн байна. 1988 онд анх бичигдэж, монголын анхны “самиздат” буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээл  мянга мянган монгол хүний  улс үндсээ гэх ухамсрыг сэрээлцэн, монгол хүн юуг мартах шахсныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.

Харин улиран буй морин жилийн өвлийн адаг сарын хуучаар “Бүү март XXI” хөтөлбөр зохион байгуулж, алдарт зохиолыг хамтдаа эргэн дурсаж, мартаж болшгүй үндэсний ухамсар, сэрэмжээ хамтдаа сэргээх юм байна. Хоёрдугаар сарын 14-нд Соёлын төв өргөөнд зохиогдох уг арга хэмжээнд “Хүмүүн хорвоо нийгэмлэг”-ийн “Түүхэн эрхмүүдийн цадиг” бүтээл болон НЭПКО хэвлэлийн газрын шинэ номуудын нээлт, баримтат кино үзлэг, үзэгдэл зэрэг хөтөлбөр багтжээ.

No comments:

Post a Comment