Saturday, February 14, 2015

“Бүү март XXI” ёслолын үйл ажиллагаа болж байна

Тэртээ наяад оны сүүлчээр Баабарын “Бүү март” хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулж явсан цагаас хойш 27 жил өнгөрсөн байна. 1988 онд анх бичигдэж, монголын анхны “самиздат” буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээл мянга мянган монгол хүний улс үндсээ гэх ухамсрыг сэрээлцэн, монгол хүн юуг мартах шахсныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.

“Бүү март XXI” ёслолын үйл ажиллагаа яг одоо СТӨ-нд болж байна. Уг хөтөлбөрөөр “Бүү март” зохиолыг хамтдаа эргэн дурсаж, мартаж болшгүй үндэсний ухамсар, сэрэмжээ хамтдаа сэргээх юм байна.
Монголын Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, нийтлэлч Баабар, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, н.Мөнхбаяр нар нийлж “Хүмүүн Хорвоо” нийгэмлэг байгуулсан. НЭПКО хэвлэлийн газраас уг нийгэмлэгтэй хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж байгаа юм. Энэ цуврал бол хувь хүний түүх байх бөгөөд Баабарын бичсэн Х.Чойбалсан (хоёр боть), Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”, С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн ийм дөрвөн бүтээлийн нээлт яг одоо болж байна

No comments:

Post a Comment