Monday, March 2, 2015

3-р сарын 2-ны өдөрт

Нийтлэлч Б.Баабарын Бүү март гар бичмэлийн эхний хуудсыг сөхвөл Энэ номыг нууж бичээд, нууж явуулаад, нууж хувилаад, нууж тарааж байсан тэр цагаас хойш 27 жил өнгөрчээ. Нууж тэвчихээ болиод ил ярилцаж, илээр  тэмцэж, хувь заяагаа өөрсдөө гартаа авснаас хойш 25 он өнгөрч, хүмүүсийн амьдралын бүтэн үе солигджээ...  хэмээн дурссан байх.
Тэртээ наяад оны сүүлчээр Б.Баабарын Бүү март хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулж явсан гэдэг. 1988 онд анх бичигдэж, монголын анхны самиздат буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээл  мянга мянган монгол хүний  улс үндсээ гэх ухамсрыг сэрээлцэн, монгол хүн юуг мартах шахсныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.


No comments:

Post a Comment