Tuesday, September 8, 2015

24 баримт: Л.Гансүх АТГ-ын улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 2-нд товлогдсон хэдий ч зарим гэрч нар ирээгүйн улмаас найм хоногоор хойшилсон. Тодруулбал Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо, Багануур компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүй юм. Ийн гурав дахь удаагаа хойшилсон шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 10-нд болно. Гэхдээ тус хурал шүүхийн танхимд бус цагдан хорих 461 дүгээр ангид болохоос гадна 10-ныг хүртэл Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргасан билээ. Ингээд Л.Гансүхийн ШЕЗ болон Шүүхийн мэргэжлийн хороонд гаргасан гомдлыг 24 баримтаараа онцолж байна.
  1. Шүүхийн танхимд бус “шоронд” шүүх хурал хийх гэж буйтай холбоотойгоор Л.Гансүх Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн мэргэжлийн хороонд есдүгээр сарын 2-нд гомдол гаргасан юм.
  2. Гомдолдоо Л.Гансүх миний бие нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр,Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаснаа онцолсон.
  3. Мөн  Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар ирээгүй,  өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.
  4. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх эрх мэдпийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
  5. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.
  6. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн.
  7. Гэтэл уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.
  8. АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины  хэргээр барьсны дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан.
  9. Өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн.
  10. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа.
  11. Энэ хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж байсан хууль бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг таньж, тэнд ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлдэг, улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно.
  12. Иймд албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдлийн нэр хүндийг унаган шоронд шүүх хурал  хиих шиидвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид хариуцлага тооцож өгнө үү.
  13. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
  14. Дээрх захидлыг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржинд ч илгээжээ.
  15. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ирэх пүрэв гариг буюу энэ сарын 10-ны өдөр болох Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй зохион явуулж өгөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхэд гаргасанаа онцоллоо.
  16. Гэвч одоогоор хүсэлтийн хариу ирээгүй байгаа бөгөөд хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол сэжигтэн Л.Гансүх өлсгөлөн зарлана гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
  17. Дашрамд хэлэхэд, шүүх хурлыг хорих ангид хийдэг тогтолцоо сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа. Гэвч энэ нь хууль зөрчсөн, хуульд ч заагаагүй зүйл гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж онцолж байна.
  18. Улс төрийн томоохон хэргүүдийг шүүх болохоор л цагдан хорих төвд хаалттайгаар явуулж байгааг эсэргүүцэж байгаа гэдгээ ч хэллээ.
  19. Мөн шорон гэдэг бол шүүхээс ял өгсөн хүмүүсийн ялыг гүйцэтгүүлдэг газар болохоос биш шүүх хурал хийдэг газар биш.
  20. Шүүх хурлаа хий гэж шүүх танхим байгуулж, тахарын албыг нь хүртэл байгуулаад өгчихсөн байхад маш их зардал чирэгдэл гарган, үндсэн хууль зөрчин, харьяалалын бус газар хүний гэм бурууг шийднэ гэдэг асуудлыг Л.Гансүхийн зүгээс эсэргүүцэж байгаа.
  21. Хэрвээ тэнд шүүх хуралдаан хийнэ гэдэг шийдвэрээ өөрчлөхгүй тохиолдолд хийх хүртэл нь өлсгөлөн зарлах, эцсийн цаг хугацаа хүртэл өлсгөлөн зарлах арга хэмжээ авна гэж үзэж байгаа.
  22. Үндсэндээ Үндсэн хуулийн 47-р зүйл дээр шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. 48-р зүйл дээр шүүхийн тогтолцоо сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын дээд шүүхээс бүрддэг. Түүнээс биш хорихоос бүрддэггүй.
  23. Сүүлийн үед Д.Амарсайхан, , Татварын Ч.Гансүх, МИАТ-ын хэрэг зэрэг бүгд хорих ангид болж байна.
  24. Хорих ангид шүүх хурал хийвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль сэжигтэн яллагдагч баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулинд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангийн бүсэд орно. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн орох эрхгүй бүс болж байгаа.

Захидлыг бүрэн эхээр хүргэж байна.


24 баримт: Л.Гансүх “АТГ-ын улстөрийн захиалга биелүүлдэг албан хаагч, дарга нар ил болно

No comments:

Post a Comment