Wednesday, September 9, 2015

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл Л.Гансүхийг өмгөөлөн жагсаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Л.Гансүх нарт холбогдох  шүүх хурлыг энэ сарын 10-нд 461 дүгээр ангид хийх болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэн Дархан–Уул аймгийн Иргэдийн төлөөлөл  мэдээлэл хийлээ. Тэд Шүүх хурал нь  хорих ангид бус шүүхийн танхимд болох ёстой гэдэг байр суурь илэрхийлэв.
Дархан-Уул аймгийн иргэн С. Наранцэцэг ярихдаа, “Шорон бол ялтан байдаг газар. Гэтэл Л. Гансүхэд холбогдох хэргийг  Цагдан хорих 461 дүгээр ангид хийх гэж байгаа нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг юм. Тиймээс олон нийтэд нээлттэйгээр шүүх хурлын танхимд зохион байгуулахыг шаардаж байна” гэлээ.
Мөн “2008 онд Л. Гансүх Дархан -Уул аймгаас УИХ-д сонгогдсоны дараа олон үр дүнтэй ажил хийсэн. Мөн “Нүүрс “хөтөлбөрийг хариуцахдаа нэг портер нүүрс 280 мянган төгрөг байсныг 80 мянга болгож бууруулсныхаа төлөө ялд унаад байна” хэмээн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл тодотгов.
Л. Гансүхийг  Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүж буй билээ. Түүний шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх 5000 иргэний гарын үсэгтэй мэдэгдлийг  Шүүхийн ерөнхий зөвлөлд  хүргүүлсэн.

No comments:

Post a Comment